Монгол Улсын иргэд гадаадад тэр дундаа БНСУ-д ажиллаж, амьдрах хүсэлтэй болсон. Солонгос руу гурван сараар гарах гэсэн монгол иргэдийн хүсэлтээс болж БНСУ-ын элчин сайдын яамныхан илүү цагаар ажиллаж, ачааллаа дийлэхгүйд хүрээд байна.
Тэгвэл өчигдөр Солонгос улсад гэрээгээр ажиллах хүсэлтэй Монгол иргэдийн цахимаар бүртгэлээ. Шалгуурын хувьд 18-39 настай байх, Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, Өнгө ялгах чадвартай байх, нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно хэмээн мэдэгджээ. Ийнхүү Монгол Улсын хамгийн эрүүл чийрэг идэр залуу насныхан хилийн дээс давж, харийн оронд боолын хөдөлмөр эрхэлсээр байна. Гэсэн ч Монгол Улсад хөдөлмөрийн үнэлэмж хэтэрхий бага багаагаас ийнхүү гадны орныг зорихоос өөр сонголтгүй байгаа юм.
Статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны эхний зургаан сард 33.3 мянга, үүнээс 23.0 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Тэгвэл эдгээр иргэдийн ихэнх нь боломж олдвол Солонгос зэрэг аль нэг ажил эрхлэх боломжтой оронд ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байгааг гэдэгт эргэлзэхгүй байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д л гэхэд 40 мянган монгол амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг. Тэд бол мэдээж дээрх шалгуурыг хангасан Монгол залуучууд. Монгол Улсад эдийн засгийн хямрал гүнзгийрч, амжиргаа доошилсонтой холбогдуулан тус улсад зорчих иргэдийн тоо ихсээд байна. Залуусын хувьд хонгилын үзүүр дэх ганц гэрэл нь БНСУ-д гэрээгээр гарах, гурван сараар ажиллах нэрээр харлаж үлдэх болж. Өнөөдрийн байдлаар хараар ажиллаж байгаа иргэдийн тоогоор Монгол Улс дээгүүрт жагсаж байна. Гэвч БНСУ-аас жил бүр гэрээгээр монгол залуусын авч ажиллуулсаар байгаа. Гэхдээ хамгийн эрүүл, залуу, идэр чийрэг насныхан тус улсыг зорих гэж хүсэлтэй иргэдийн цуваа уртаас урт дараалал үүсгэсэн хэвээр байна.
П.Анир
Эх сурвалж: Оллоо.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих