Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулж үзэсгэлэн гаргана. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “...Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулна. Үзэсгэлэн энэ сарын 12-нд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих