Өмнө нь Төрийн 3 өндөрлөгт хандаж санал дэвшүүлж байсан. Одоо та бүхнийг дээшээ /"дээшээ харж, тонгоож баалгүй” гэж өвгөд дээдэс маань үнэн үг хэлж байж./ харж үүрэг, даалгавар хүлээлгүй "Халх голын болон чөлөөлөх дайн”-д оролцсон өөрсдийн сумдын иргэдээ алдаршуулах их үйлсдээ орвол яасан юм бэ?
Толгойгүй хүн шиг ямагт дээрээс ямар шийдвэр гарах бол гэж хуучин нийгмийн 70 жил, ардчилсан нийгмийн 30 жил гиюүрлээ.
Тэгээд мөнгөтэй, хөрөнгөтэй ажил руу хушуурдаг системээ халцгаа. Одоо больцгоо.
Мөнгөгүйгээр юу хийж болох ажлуудыг шат дараалан хийцгээ гэж уриалмаар байна.
Төрийн 3 өндөрлөгт санал дэвшүүлсэн нэг санаачилгыг та бүхэнд сануулъя.
• "21 аймаг, 330 сум” хөтөлбөрийг хэрэгжүүлэх:
-- Дайнд оролцсон цэрэг, дайчдын нэрсийг 21 аймаг, 330 сумаар нэг бүрчлэн гаргаж, олон нийтэд зарлах,
-- Дайнд оролцсон цэрэг, дайчдын гэр бүл, үр хүүхдүүд, төрөл садангуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх,
/Өөр улс оронд гэр бүл, үр хүүхдүүд, тэдний өөрсдийн санаачлагыг дэмжиж, арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал тогтсон байдаг байна/
Халх голын болон чөлөөлөа дайнд оролцсон дайчдын нэрсийг гаргаж авах гэж олон жил хөөцөлдсөн Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат Нацагдорж уулзаж байсан. Сонирхолтой зүйл ярьж билээ. Тэрээр яг энэ сэдвээр хөөцөлдсөөр байгаад бурханы орондоо заларсан даа. Тэр хүнд туслаж чадаагүйдээ харамсаж явдаг юм. Миний хийж чадах зүйл олон түмэнд мэдээлэх үүрэгтэй юм. Ингэж л олон түмэндээ буян болох гэж та бүхэндээ хандаж байна. Авах гээхийн ухаанаар хандана гэдэгт найдаж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31812
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих