Өнөө өглөө 8:30 орчим Мааньт өртөөний 2-р зам дээр 2656 дугаарт галт тэрэгний мод ачсан 4 вагон унасан байна. Унасан 4 вагоны хоёр нь хөндөлдөн унсаны улмаас гурван ширхэг суман шилжүүлгийг эвдэлсэн гэх мэдээлэл байна. Ослын газар дээр одоогоор холбогдох газруудаас ажиллаж байгаа аж.
Дашрамд дуулгахад өнгөрсөн таван сард ОХУ, БНХАУ хоорондын экспортын бараа тээвэрлэж явсан ачааны вагон өчигдөр 16-17 цагийн үед "ДАРХАН 1" өртөөнд осолдож багагүй хэмжээний хохирол үүс байсан билээ. Ингэхдээ нийт гадаад паркийн найман вагон замаас гарсан, нэг вагоны ачиж явсан үр тариа асгарсан, нэг вагон хажуулдсан, ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарч байсан юм.
Өнөө өглөө гарсан ослын хувьд азаар хүний амь нас эрсдээгүй хэрвээ ачааны биш зорчигч тээвэрлэдэг галт тэрэг сэлгээ хийх гэж байгаад унасан бол олон хүний эрүүл мэнд, амь нас яригдах байв. Иймд воган унах асуудал дахин давтагдаж байгаад УБТЗ-ын дарга Д. Жигжиднямаа болон бусад холбогдох албанынханд хариуцлага тооцох ёстой баймаар!!!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих