"Энэхүү туршилт нь хламидиоз өвчний вакциныг бүтээх анхны алхам болно гэж найдаж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд Дани улсад 33.5 мянган хүн хламидиозоор халдварласан бөгөөд энэ нь өдөрт 90 гаруй хүн тус өвчний халдварыг авч байна гэсэн үг юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ өвчин тархах түгээмэл хандлага ажиглагдаад байгаа аж. Дэлхий дахинд жил тутам 131 сая хүн энэхүү бэлгийн замын халдварт өвчнийг тээгч болдог байна. Данийн Клиник микробиологийн эмнэлгийн профессор Видовре Хекрик Вестийн тооцоолсноор, энэхүү шинэ бэлдмэл нь зах зээлд 5 жилийн дараа гарч магадгүй байна.
Э.Аянзаяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих