Африкт зэрлэг арслангууд амьдрах орчныхоо 95 хувиас үгүй болсон гэж эрдэмтдийн судалгаанд дурджээ. Судлаачдын тоолсноор, Малави улсад онгон байгальд ердөө тав, Анголд 25, Руандад 22, Нигерид 30 арслан үлдсэн байна.Хамгийн олон буюу 8176 арслан Танзанид зэрлэг байгальд байгаа бол ӨАБНУ-д 2070, Кенид 1825, Замбид 1095, Мозамбикт 1295, Зимбабвед 1709 арслан онгон байгальд үлджээ.
Одоогоор арслангуудын нутаглаж байгаа газар нутгийн 40 хүртэлх хувь нь Африкийн улс орнуудын хамгаалалтад байдаг бүс нутгууд аж. Эдгээр амьтны дөнгөж 14 хувь нь хамгаалах ямар ч дүрэм журамгүй газруудад нутагладаг байна. Африкийн арслангууд нь зөвхөн маш сайн хамгаалалттай газар нутагтай тохиолдолд онгон байгальдаа хадгалагдан үлдэнэ гэж эрдэмтэд дүгнэжээ. Гэвч үүний тулд Африк тивийн орнуудын зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагуудын төсвөөс хэтэрсэн санхүүжилт хэрэгтэй ажээ.
Д.Жаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих