Аймгийн ИТХ-ын тогтоолоор "Уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай” асуудлыг хэлэлцэж, Булган сумын нутаг дахь Туг уул /Баян-Эрхэт хайрхан/-ыг аймгийн тахилгатай уул болгон шийдвэрлэсэн.
"Тугийн овоо” гэж Чингис хаан Зүрчидийн Алтан улстай байлдаад буцаж явах замдаа буудаллаж одоогийн энэ Туг ууланд цэргийн хар сүлдээ байрлуулж байсан гэдэг. "Тугийн сүм”-ийг энэ үйл явдлын дурсгалд зориулан хожим Туг ууланд 1784 онд байгуулжээ.
Туг уулын тахилгын арга хэмжээ 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Тахилгыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тахилгын үйл ажиллагаанд Булган сумын Засаг дарга Д.Базаргүр болон нутгийн иргэд оролцлоо. Тахилгын эхэнд сүсэгтэн олонд хандаж Данриг данжаалан хийдийн Да лам Э.Жамъяансүрэн уул овоогоо хэрхэн тахих, сүсэглэж оролцох талаар сүсэгтэн олонд айлтгал хийсэн бөгөөд Мөн тахилгын хүрээнд хурдан Их насны морьд уралдаж, хүчит 32 бөхийн барилдаан боллоо. Мөн "Туг уул (Баян эрхэт хайрхан)-ны түүх, соёлын судалгаа, тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний хурлыг эрдэмтэн судлаачдыг оролцуулан зохион байгуулсан юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31899
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих