Улсын хэмжээнд зохион явуулж буй "Яараад яахав дээ” нэгдсэн аяын хүрээнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, мэдлэгийн түвшинг шалгах, замын хөдөлгөөний зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Дорнын жолоо” жолооны курстай хамтран Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаа жолооны курсуудын суралцагчдын дунд танин мэдэхүйн хөгжөөнт "АХА”тэмцээнийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус Цагдаагийн газрын хурлын зааланд зохион явууллаа.
Тэмцээнд бусдыгаа хошуучлан оролцсон "Ухааны жолоо” авто сургуулийн суралцагч н.Мөнх-Эрдэнэ 1 дүгээр байр, "Дорнын жолоо” авто сургуулийн суралцагч н.Отгонжаргал 2 дугаар байр, "Ухааны жолоо” авто сургуулийн суралцагч н.Дамдинцэцэг 3 дугаар байранд тус тус шалгарч, "Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31901
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих