Зэвсэгт хүчний 032 дугаар анги буюу төрийн хүндэт харуулын ротод иргэнийг хугацаат цэргийн алба хаагчаар сонгон авах журам батлагджээ. Энэ талаар ЗХЖШ-ын БСТГ-ын Цэргийн дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа Ш.ГАНБАТААС тодрууллаа.
Энэ журмын нийтлэг үндэслэл, гол зорилгын талаар тодруулбал... ?
-"Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай" Монгол Улсын хуулийн заалтыг үндэслэн Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах анги буюу Зэвсэгт хүчний 032 дугаар ангид иргэнийг хугацаат цэргийн алба хаагчаар сонгон авахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтлах юм. Бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн залуусыг цэргийн жинхэнэ
албанд сонгон авч, богино хугацаанд цэргийн албанд дасган сургаж, Төрийн болон Цэргийн ёслол, хүндэтгэлийн өндөр хариуцпагатай үүргийг "Цэргийн нийтлэг дүрмүүд", "Төрийн ёслолын журам"-ын дагуу чанартай гүйцэтгүүлэхэд гол зорилго оршиж байгаа юм.
Сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтүүд юу байх вэ?
-Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангид алба хаах хугацаат цэргийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлагыг харгалзан иргэнийг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу сонгож -авна. Тодруулбал, биеийн эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцэх нь цэргийн эмч нарын комиссын дүгнэлтээр тогтоогдсон, 180 см-ээс дээш өндөртэй, бие бялдрын зөв хөгжил, харьцаатай, биеийн жингийн индекс 19.0-оос багагүй, суурь хууч өвчин, хараа сонсголын эмгэг, гэмтэл бэртэлгүй, биеийн ил харагдах хэсэгт шарх сорви, шивээсгүй, хэл, ярианы зөв хөгжилтэй, эрүү нүүрний гажиггүй, зан чанарын хувьд төлөвшсөн, гаж буруу зуршилгүй, ял шийтгэлгүй, боловсролын түвшингийн доод хязгаар бүрэн бус дунд боловсролоос доошгүй Боловсролын түвшингийн үзүүлэлт нь бие бялдрын хөгжилт, эрүүл мэнд, ёс зүй, сахилга хариуцлагын байдлаас тэргүүн ээлжид авч үзэх үндэслэл болохгүй гэх мэт шаардлагыг хангасан байна.

Журамтай холбоотой бусад зохицуулалтын хувьд...?
-Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэрэг татлагын товчоо нь цэрэг татлагаар тэнцсэн иргэдийг судалж энэхүү журмын шаардлагыг хангасан иргэнийг хяналтын тооны дагуу тус ангид сонгон авна. Хэрвээ цэрэг татлагын товчоогоор орох үедээ сонгогдсон иргэн нь өер цэргийн анги, байгууллагад алба хаах хүсэлт гаргавал хүсэлтийг тухайн аймаг, нийслэлийн цэрэг татлагын товчоо шийдвэрлэхээс гадна аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэрэг татлагын товчоонд Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангид иргэнийг сонгон авахад ЗХЖШ-ын шийдвэрээр мэргэжлийн хүмүүсийг байлцуулан тэдний санал дүгнэлтийг үндэслэж болно. Мөн цэрэг татлагын төв дамжинд сонгогдсон иргэн нь шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж бүртгэн авах, шаардлага хангаагүй тохиолдолд дахин сонголт хийх ажиллагаанд Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангийн эмч болон офицерыг томилон ажиллуулж болно гэсэн зохицуулалтууд бий.
Тэгвэл захиалга хүргүүлэх тухайд...
-Ээлжит цэрэг татлага бүрийн өмнө Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангид шаардлагатай цэргийн алба хаагчдын захиалгыг Зэвсэгт хүчний ЕЗЦК-аас ЗХЖШ-т урьдчилан хүргүүлнэ. ЗХЖШ нь тухайн ээлжээр тогтоосон хяналтын тоотой уялдуулан Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангид хуваарилагдах иргэдийн хяналтын тооны хязгаарыг аймаг, нийслэлийн Цэргийн штабуудад хүргүүлнэ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=320
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих