Халхголын дайны ялалтын 75-н жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах
аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан аймгийн комиссын гишүүд Халхгол
суманд ажиллаа.Энэ жил тохиож байгаа Халхголын дайны 75-н жилийн ойн
хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөсөн юм.Улсын болон аймаг,сумын
коммиссын ажлын уялдааг ханган зохион байгуулах ,ажлынхаа төлөвлөгөөний
дагуу ажиллах бэлтгэл ажлыг хангах хүрээнд газар дээр нь очин ажиллаж
суманд болон аймагт шийдвэрлэх асуудлыг тодорхойлон бэлтгэл ажлыг
эхлүүллээ.
Энэ хүрээнд Халхгол суманд байрлах Халхголын дайнтай холбоотой
Халхголын түүхэн дурсгалт хөшөө дурсгалуудыг газар дээр нь үзэж хаана
ямар засвар үйлчилгээний ажлууд хийх,сэргээн засварлах,зочид
төлөөлөгчдийг угтах ,байрлуулах,урлаг соёлын арга хэмжээнүүдийг хэрхэн
зохион байгуулах талаархи асуудлуудыг шийдвэрлэсэн юм.Мөн Их бурхантын
сэргээн засварлалтын ажилтай танилцаж аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг
үзүүлэх анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3200
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих