"Бэлчээрийн мал аж ахуй" гэдэг соёл иргэншлийг монголчууд буй болгоод
"нүүдэлчид" гэдэг хоч авсан. "Газар тариалангийн аж ахуй" гэдэг соёл
иргэншлийг хятадууд үүсгээд европчууд залгамжлан үргэлжлүүлж "хотынхон"
болцгоосон.
"Бумбын эрин" гэж 4000 жил үргэлжлэх шинэ эрин цаг эхэлсэн энэ үед хүн амын өсөлтийг дэлхийн газар тариалан, мал аж ахуй нь хангаж чадахгүйд хүрэх юм. Тариа тарьдаг газрынх нь хэмжээ хязгаартай, бас олон мянган жил тариалсны улмаас үржил шим нь буурсан, бэлчээр хомсдсон, улмаар ан амьтан нь ховордохоор барахгүй дуусах тийшээ хандах шинжтэй болох юм.
Иймд хүрэх үед хүн төрлөхтөнийг өлсгөлөнгөөс аврах ганц нөөц нь гадаад их далай юм. "Далайн мал аж ахуй" эрхлэн аж төрөх цаг ирнэ. Түүнийг мэдэрсэн зарим улс аль хэдийнэ бэлтгэлдээ орсон.
"Далайд гарцтай болох тухай" бараг гучин хэдэн жил миний бие бичиж яриад байхад монголын төр засгийн эрх баригчид "Дүлий дүмбэд" дүр исгэсээр ирсэн. Гэхдээ "Төрийн далбааг" далайн далбаа хэмээн панзлаж мөнгө саагчид гарч нэлээд завшсаан. Одоохондоо дөчөөд сая малтай байгаа болохоор өвөг дээдсийн маань үлдээсэн "мах, морь, бөх" гурваар дутаагүй л байна.
Харин дэлхийн том гүрнүүд урд хойт хөршөөс эхлээд далайн "мал аж ахуй" эрхлэх санаачилгаа сэмхэн боловч шаргуу хийж байгаа нь нууц биш. Шинэ зуун гараад хоёр гурван он өнгөрөхөд дэлхийн хэмжээнд наяад сая тонн загас барьж гүнцэглэдэг болсон бөгөөд хятад нэгдүгээрт, дараа нь Перу, тэгээд Япон гуравдугаарт хамгийн их загас барьж иддэг улсын тоонд орж байлаа.
Америкийн нэгдсэн улс эднийг гүйцэхгүй ч гэсэн "Аквакултура" (усан соёл) гэдэг аж ахуйн салбарыг эрдэм шинжилгээний үндэстэйгээр хөгжүүлж 1985 оноос эхлэн загас.моллюски (нялаахай), креветка (сам хорхой) гэхчилэн амьтангуудыг үржүүлэн жилдээ хорин сая тонныг олзолж хоолны ширээн дээрээ тавьдаг болсон байна.
Гэхдээ далайн аж ахуйгаа тэр их усан дунд дураар нь хаячихгүй, далайгаас нь бариад тусгай усан санд үржүүлэн "ургац" хурааж байгаа юм. Бас далайн загас бүхэл бүтэн сүргээрээ үхэх нь цөөнгүй байдаг бөгөөд далайн амьтадын өвчнийг эрдэмтэд сайн судлаагүй учраас бас энэ талаар одоохондоо "гap мухар байгаа" билээ.
Тэгэхдээ л "Далайн мал аж ахуй" (Аквакултура) бол маш их ирээдүйтэйгээ харуулсаар байна. Бас нэг гайхмаар юм гарч байгааг дурдваас "далайн газар тариалан юм". Газар тариалан бол газар дээр л ургадагаас биш усан дээр ургана гэж өнөө хэр хүмүүс санаагүй явжээ. Гэтэл далайн "тариалангаас" дэлхийн том гүрнүүд одоо жилдээ доод зах нь 3,5 миллиард доллар олдог болоод байна.
Тэр нь "замагны тариалан" юм. Замаг бол жимстэй тараг, цөцгийтэй мөхөөлдөс, чунз боловсруулахад холбогч, наалдуулагч болдогоор барахгүй шар айраг шингэрүүлэх, саван хөөсрүүлэгч хийхэд хүнд металын шүүлтүүр гэхчилэн маш олон юманд хэрэг болдог эд ажээ. Замагнаас шатдаг метан хий хүртэл гаргаж авдаг байна.
Замаг бас цусан дахь тос багасгахад хэрэгтэй юм гэнэ.Түүгээр ч барахгүй ногоон замганд ходоодны шарх эдгээхэд тустай полисахарид байдаг ажээ. Бичил замаг бол зүрх судасны өвчин анагаахад тустай витамин(амин дэм) хүртэл агууладаг тул нэн чухал эд юм байна.
Далайн усанд 10 сая төрөл зүйлийн замаг үрждэг түүний хамт олон сая хоруу үрждэг ер нь нарийн сайн судлагдаагүй чанаруудтай ургамал учир далайн тариалангийн чухал хэрэглэгдэхүүн болох юм байна.Энэ талын судалгаагаар Америкийн нэгдсэн улс манлайлж явна.
Бас нэг гайхмаар юм гарч байгааг дурдваас "Далайн шингэн уурхай" юм. Гадаад их далайн эзэлхүүн нь 1,35 миллиард шоо дөрвөлжин километр их усны хадгаламж гэдэг. Тэр их усан дотор нь, голдуу ёроолд нь 15 орчим квантиллион тонн минерал уусанги байдалтай хэвтэж буйн дотор:
-10 сая тонн алт -20 сая тонн уран -Тугалган хар чулууны дэлхийн бүх нөөцийн 20 орчим хувь нь буй гэнэ.
Зөвхөн Улаан далайн ёроолд 2100 метрийн гүнд элсэнд нь 95 сая тонн зэс,төмөр,тугалга байгаа гэнэ.
-Канадын Ванкувер арлын хавь орчимд 70 сая тонн хүдэр байгаа гэнэ.
-Нефть, алмаз,минерал, шатдаг хий, фосфорит гэхчилэн чухал зүйл далайнуудын ероолд их байгаа ажээ
Зөвхөн ганц Нил мөрөн гэхэд л жил бүр Газрын дундад тэнгист 4,6 тонн зэс, 1.4 тонн кадми, 28.7 тонн цинк, 8,8 тонн төмөр, 1.8 тонн марганц урсгаж аваачиж хийдэг болохыг эрдэмтэд тооцоолон гаргажээ.
Тэгвэл манай Булган, Сэлэнгэ, Орхон мөрөн хойт далайд, Онон гол Номхон далайд, Хэрлэн гол Далай нуурт олон мянган жил хичнээн их баялаг аваачиж цутгасныг хэн ч тоосонгүй тооцоолсонгүй өнөөг хүрсэн билээ. Гадаад далайд бас шүрэн арал гэх мэт бусад баялаг бий. Ингээд бодоход хүн төрөлхтнийг ирээдүйд тэжээх эх булаг нь "Аквакультура" (усан соёл) юмсанжээ.
Гэхдээ усан дотуур дайн хийж болох бэлтгэлийг хоёр их гүрэн аль тэртээ гуч гаруй жилийн өмнөөс хийсээр байсныг өөрсдийнх нь хэвлэл мэдээлэлд өгүүлснээр ил тод болсон юм.1979 онд Америкчуудын хийсэн усан доогуур явах шинэ ангиллын "Огайо" гэдэг завиар эхлэн арван жилийн дотор "Мичиган", "Флорида", "Жоржия" гэх нэр бүхий 10 битүү завь усан дор нөөцөлсний нэгийнх нь урт нь 170 метр өргөн нь 12,8 метр, өндөр нь 10.8 метр, 18700 тонн усан багтаамжтай байсан гэдэг.
Тэгвэл Оросууд усан доогуур явагч "Тайфун" гэдэг томоохон онгоц усны гүнд орогнуулсан нь 27000 тонн усан багтаамжтай 170 метр урт, 25 метр өргөн долоон давхар байшин шиг өндөр, дээд талбай дээр нь "камаз" машин эргэлдэхээр том байжээ.
"Тайфун" нь тив хооронд нисэх чадалтай 200 пуужинтай нэг пуужин нь 100 тонн 16 метр урт, 25 метр бүдүүн байсан бол Америкийн "Огайо" хөлөг онгоцонд 24 пуужин тус бүр нь 14 дайралтын хошуутай тул Оросын 336 хотыг сөнөөх чадалтай байв.
Оросын "Тайфун" хойт туйлын усан доогуур хөвөхөд зориулагдсан бөгөөд тус бүр 360 мвт цахилгаан эрчим хүч гаргаж чадах усан цөмийн хоёр реактортой нь Мурманск хотыг бүрэн гэрэлтүүлэх хүчин чадалтай юм байна.
Зуун тоннын жинтэй пуужинт сум нь 9000 километр хол тусах, өөрөөр хэлбэл хойт туйлаас экватор хүрч чадах чадалтай ажээ. Хойт туйлын мөсөн доорхи усны гүн 1225 м кв, хамгийн гүндээ 5527 метр ажээ. Ийнхүү усан доогуур "Акула" "Тайфун" "Огайо" гэхчилэн нэр бүхий аюултай "зэвсэг хадгаламжтайгаар" дэлхийн хоёр их гүрэн хорин нэгдүгээр зуунд "Хөвж орсон" байна.
Бусад далайд гарцтай орнууд ч зүгээр суусангүй боловч энэ хоёр их гүрний дэргэд "хөлд орж яваа хүүхэд" гэсэн үг юм. Энэ бүхнийг эргэцүүлэн бодвоос гадаад их далайгаас хишиг горьдож "Далайн аж ахуй" байгуулахад бас ч "шулуун дардан зам" байхгүй мэт.
Доктор Л.Түдэв

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3204
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих