Монголын ардчилсан холбоог үүсгэн байгуулагчдын нэг болох АИХ-ын
депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан тэргүүтэй "Зориг-90”
хөдөлгөөнийхөн газар өмчлөл, авлигатай холбоотой уриалга гаргасан
тухайгаа мэдээллээ.
Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, Монгол
Улсын иргэн бүрт нэг га газар өмчлүүлэх, Авилгын тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулж, авилга өгснийг биш авилга авсныг шийтгэдэг заалт
оруулах уриалгадаа дурдсанаа танилцуулсан юм.
Дээрх холбооны тэргүүн С.Билэгсайхан ярихдаа, "Дээрх уриалгыг Монгол
Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд
Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Үүнийг энэ оны 12 дугаар
сарын 6 гэхэд шийдвэрлэхгүй бол Ерөнхийлөгч, УИХ үүргээ гүйцэтгэж
чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч, улс төрийн эрс шийдэмгий алхам
хийх болно. Дээрх хоёр шийдвэр биелүүлж боломгүй зүйл биш юм. Нэг га
газартай болсноор үр хойч үе маань омог бардам эрч хүчтэй өөртөө
итгэлтэй амьдарна. Түүнчлэн га газартаа залуус маань ямар ч аж ахуй
эрхлэх боломжтой юм” гэлээ.
Б.Дэлгэрсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих