Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 11-нд 16.00 цагийн орчимд нэгэн этгээд олон хүн хутгалсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст “Манай нөхөр гаднаас хутгалуулчихсан орж ирлээ” гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу алба хаагчид хэргийн газар очиж шалгахад, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух иргэн Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних иргэнтэй маргалдан улмаар архины шилний хагархайгаар хүзүү тус газарт нь зүсжээ. Тэрээр үүнийхээ дараа гэртээ орж хутга аван гарч гудамжинд явж байсан 4 иргэнийг ямар ч шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн ажилласан байна.
Ж.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих