Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүд нефтийн олборлолтоо энэ оны эцэс хүртэл бууруулахаар тохиролцжээ. "ОПЕК”-ийн гишүүд болон ОХУ тэргүүтэй холбоотон орнуудынсайд нар Арабын Нэгдсэн Эмират Улсад пүрэв гарагт уулзжээ. Нефтийн олборлолтыг бууруулсныг үл харгалзан энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ унасаар байгаа юм.
Мөн Ирак, Нигери зэрэг нефть олборлогч бусад орон ч мөн олборлолтоо дахин бууруулахаар болжээ. Уулзалтын үеэр талууд дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буйг онцолж байжээ. Иракийн Эрчим хүчний сайд Тамир Гадхбаны мэдээлснээр, нефтийн үнэ унаж буй нь нефть олборлогч бүх оронд тулгамдсан асуудал болж байгаа ажээ.
Э.Хулан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32124
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих