ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гүйцэтгэх ажиллагаа, хяналт шалгалтууд хийгдэж байна.
Энэ ажлын хүрээнд саяхан л гэхэд 40 орчим насны эрэгтэй О гэгч өмгөөлөгч хар тамхины хамааралтай донтогч байсан гэдгийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. Тодруулбал, түүнийг 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр хар тамхины хэргээр шалгагдаж байсан үйлчлүүлэгч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Т болон Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан А нартай өөрийн машинд хар тамхи хэрэглэж байх үед нь ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчид үйлдэл дээр нь дайчлан баривчилжээ.
Иргэн О-г одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. 2019 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой нийт 181 гэмт хэрэг гарч, 319 хүн шалгагдсан талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл өгч буй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих