Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан. Тодруулал түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм.
Тэгвэл Н.Золжаргалд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”,
22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”,
18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: Zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих