Бид, Дорнод нутгийнхаа АЯЛАЛ жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 10 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж, түүнийгээ 7 төсөл болгон хэрэгжүүлж байгаа билээ.
Эдгээр төслийн нэг нь "Аялал жуулчлалын 1000 бүтээгдэхүүн" төсөл бөгөөд тус төслийн хүрээнд хөрш зэргэлдээ 3 улсын болон 2 улсын бүс нутгийн хил дамнасан АЯЛАЛ жуулчлалын маршрутыг боловсруулаад байгаа юм.
Эдгээр 2 төслөө ажил болгох зорилгоор Манжуур хотноо 2019.09.11 -13нд зохион байгуулагдсан Хөрш зэргэлдээ 3 Улсын залуу бизнeс эрхлэгчдийн анхдугаар чуулганд танилцуулж илтгэл тавив.
Танилцуулгын үр дүнд Хөлөнбуйр хотын FATA групп болон Өвөр байгалийн хязгаарын ХАҮТ -ын аялал жуулчлалын компанитай хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд 2 дахь удаагийн уулзалтыг 2019.10.25-27ны өдөр Чойбалсан хотноо болох "Хөрш зэргэлдээ 3 улсын Аялал жуулчлалын өдөр" -ийн хүрээнд зохион байгуулах бизнeс форумын үeэр уулзалдаж аяллын хөтөлбөр, маршрут, үнэ ханшийг эцсийн байдлаар тогтоохоор шийдвэрлэлээ.
Энэхүү хил дамнасан аяллын маршрут нь Дорнод аймгийн Аялал жуулчлалын хэтийн зорилт болох "Зүүн хойд Азийн аялал жуулчлалын СҮЛЖЭЭНД холбогдох" ажлын нэгж хэсэг болж байгаагаараа онцлог юм.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих