Ираны оюун санааны удирдагч Али Хаменей Иран улс нь АНУ-тай хэлэлцээр хийхгүй гэж мэдэгджээ. Тэрээр “АНУ-ын ямар ч дарамт Ираныг хэлэлцээр хийхэд хүргэхгүй. Энэ асуудлаар Ираны удирдагчид бүгд нэгдмэл байр суурьтай байгаа” гэсэн байна. Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани үүний өмнө Саудын арабын газрын тосны байгууламжийг дэлбэлсэн халдлагыг “Йемений ард түмний өөрийгөө хамгаалсан үйлдэл” хэмээн мэдэгдсэн билээ. Саудын Арабын газрын тосны компани “Saudi Aramco”-гийн газрын тосны байгууламжийг бямба гаригт нисгэгчгүй төхөөрөмжөөр довтолж их хэмжээний хохирол учруулсан бөгөөд Вашингтон энэ халдлагад Ираныг буруутгаж байгаа билээ.
Х.Батсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих