НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сольчих нам хэзээ гарч ирэх бол.” Нэг ийм явган яриа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилчдын дунд яригддаг аж.
Энэхүү ярианаас НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун гэдэг хүн МАН, АН-д ямар хэмжээний томоохон артай, тэрийгээ ашиглаад аль ч цаг үед албан тушаалтайгаа үлдэж чаддаг нэгэн болох нь ойлгогдож байна.
Тэгвэл суудлаасаа ховхордоггүй түүнийг энэ удаад албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон гэнэ. Ийм яриа ч саяхнаас Шадар сайдын төвшинд яригдсан гэх. Үүнтэй зэрэгцээд Л.Эрдэнэчулуун даргын зөөлөн суудалдаа тэсэж үлдэхийн тулд байж болох бүхнийг л хийж яваа сурагтай.
Аргаа барсан тэрээр ажилчдаа цуглуулж байгаад У.Хүрэлсүх стилээр толгой түрүүгүй загнаж хүртэл үзэв.
Нэг талаас нь харвал хариуцлага ярьж чаддаг, зарчимч дарга мэт харагдав ч нөгөө талаас нь харвал бас тийм биш. Өөрийнхөө ажлыг өөрөө шүүмжлээд өөрөө өөрийгөө загнаад л байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, түүний энэ мэт сүр бадруулсан яриа нь НМХГ-ын ажил ямархуу байгааг л илтгэсэн дүр төрх юм.
Х.Онон
ZUV.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих