ОУВС-гаас Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс эргэн сэргэж байгааг онцлоод 2019 оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 8.6 хувьд хүрсэн бол 2018 онд төсвийн тэнцэл ашигтай гарсан гээд өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдээд байгаа.
Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт сайн байх төлөвтэй байгаа, мөн урсгал дансны тэнцэл сайжирч байгаа хэдий ч 2021 оноос саарах магадлалтай. Үүн дээр нэмээд доноруудаас орж ирж байгаа их хэмжээний санхүүгийн дэмжлэг дуусна гэдгийг анхааруулсан юм. Тэгвэл эдийн засагчид Монгол Улсын дотоодын эдийн засгаа хэрхэн дүгнэж байна вэ. Энэ талаарх тоо баримт болон мэдээллийг хүргэж байна.
Олон улсын санхүүгийн байгууллагууд, түнш орнуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, гадаад зах зээлийн таатай орчны нөлөөгөөр монголчууд ойртон ирж байсан хямралаас зайлсхийсэн төдийгүй эдийн засагт тодорхой эерэг үр дүн гарсан гэдгийг манай эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2016 онд 1.2% байсан бол 2018 онд 6.9%, 2019 оны 2 дугаар улиралд 7.3% болж, гадаад валютын улсын нөөц 4.0 дахин нэмэгдэн 4.0 тэрбум ам.долларт хүрч өсчээ.
Гэсэн хэдий ч манай улсын эдийн засаг түүхий эдийн үнийн мөчлөг дагасан уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон гадаад өрөөс хэт хамааралтай хэвээр л байна.
Ганцхан жишээ татахад, сүүлийн 6 жилийн дунджаар манай экспортын орлогын 88 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж, үүний 86 хувийг БНХАУ дангаар худалдан авч байна. 2020-2024 онуудад нийт 14.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөгдөх хүлээлттэй байгаа нь уул уурхайн үнийн мөчлөгөөс хамааралтай манай улсын эмзэг байдлыг нэмэгдүүлсээр л байгаа аж.
Иймээс гадаад өрийн эргэн төлөлтийн стратегийг оновчтой тодорхойлох, цаашид гадаад өрийн хэмжээг бууруулах нь хамгийн эхний хэрэгжүүлэх шаардлагатай алхмаар тодроод байгаа гэлээ.
Уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт болон гадаад өрийн үйлчилгээний өсөлтөөс үүдэн урсгал дансны алдагдлын дийлэнхи хувийг үйлчилгээ болон орлогын дансны алдагдал бүрдүүлэх болж, үүнийг санхүү болон хөрөнгө оруулалтын сувгийн ашгаар нөхөж иржээ. Тухайлбал, 2008-2018 оны хооронд нийт импорт 2 дахин, үйлчилгээний зардал 5 дахин, анхдагч орлогын зардал 8 дахин өссөн нь урсгал данс алдагдалтай гарах нөхцөлийг бүрдүүлжээ.
Гэсэн хэдий ч манай улсын эдийн засаг түүхий эдийн үнийн мөчлөг дагасан уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон гадаад өрөөс хэт хамааралтай хэвээр л байна.
Ганцхан жишээ татахад, сүүлийн 6 жилийн дунджаар манай экспортын орлогын 88 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж, үүний 86 хувийг БНХАУ дангаар худалдан авч байна. 2020-2024 онуудад нийт 14.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөгдөх хүлээлттэй байгаа нь уул уурхайн үнийн мөчлөгөөс хамааралтай манай улсын эмзэг байдлыг нэмэгдүүлсээр л байгаа аж.
Урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансны ашгаар нөхсөөр байгаа нь Монгол Улсын гадаад өр төлбөр хуримтлагдах шалтгаан болж таараад байгаа аж.
Тухайлбал, 2019 оны 2 дугаар улирлын байдлаар МУ-ын нийт гадаад хөрөнгө оруулалтын позицын цэвэр дүн 34.4 тэрбум ам.доллар, үүнээс МУ-ын нийт гадаад өрийн үлдэгдэл 29.7 тэрбум ам.доллар байгаа нь 10 жилийн өмнөх дүнтэй харьцуулахад харгалзан 5, 10 дахин нэмэгдсэн байна.
Монгол Улсын эрх баригчидийн амнаас байнга л эдийн засгаа солонгоруулж төрөлжүүлнэ гэдэг ч эдийн засгийн уул уурхайгаас хамаарах байдал нэмэгдэж, төсөв, мөнгөний бодлогын орон зай хязгаарлагдмал болж, гадаад өрийн дарамт нэмэгдсээр байгаа гэдгийг эдийн засагчид хэлж буйг сонсохгүй байх аргагүй. Энэ бол мэдээж, эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой билээ.
Тэгвэл цаашид хэрхэн вэ. Эдийн засгийн 2019-2020 оны төлөвийг авч үзвэл, эдийн засгийн өсөлт, идэвхжил үргэлжлэх бөгөөд үүнд голлон цалингийн өсөлт, өрхийн хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт нөлөөлөхөөр байгаа гэнэ. Түүнчлэн 2019 онд экспортын үнэ таатай 2020 он хүртэл Оюу толгой уурхайн хөрөнгө оруулалт үргэлжилж, экспортын салбар эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ гэж Монголбанкныхан үзсэн байлаа. Эдийн засгийн идэвхжлийг даган санхүүжүүлэх эх үүсвэр буюу банкны зээлийн олголт хэвийн үргэлжлэхээр байна.
Эдийн засгийн ойрын ирээдүй өөдрөг байгаа хэдий ч 2019-2020 он дунд, урт хугацааны сорилтыг амжилттай даван туулахад бэлтгэх хугацаа юм. ОУВС дөрөвдүгээр сард дэлхийн эдийн засгийн 2019 оны төсөөллийг 3.3 хувь, 2020 оны төсөөллийг 3.6 хувь болгож, өнгөрсөн оны аравдугаар сарын төсөөллөө 0.4 болон 0.1 нэгж хувиар харгалзан бууруулаад байгаа нь манай улсад ч хамааралтай юм.
С.Сувд
Эх сурвалж: eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих