Сүүлийн хэдхэн хоногт өрнөж буй энэ үйл явдалтай холбоотой эх сурвалжуудын таамаг гэмээр мэдээллүүд ч ар араасаа хөвөрч байна. Гэхдээ Ард нийтийн санал асуудлга явуулах УИХ-ын тогтоол гарснаас хойш болж буй үйл явдлуудаас "…УИХ тарах нь тодорхой болж байна” гэсэн дүгнэлтийг экспертүүд хийгээд эхэллээ. Эдгээр үйл явдалд "дээгүүрээ” тохирч, зөвшилцсөн учраас хоорондоо нягт уялдаатай үргэлжилж буй бололтой.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ удахгүй хүлээж авна гэсэн үг. Тэгээд өнөөх 30 тэрбумаа ээлжит бус сонгууль явуулахад зарцуулах шийдвэрийг гаргаж таарна. Харин үүнд нь Ард нийтийн санал асуулга багтах эсэх нь тодорхойгүй.
Ер нь бол УИХ-ын ээлжит бус сонгууль явуулж байсан түүх бидэнд байхгүй. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т "УИХ болон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн УИХ товлон зарлана” гэж заасан. Харин ээлжит сонгуульд мөрддөг цаглабар, бусад асуудлыг нарийвчлан заагаагүй аж.
Гэвч энэ УИХ өөрөө тарах шийдвэрийг тун удахгүй гаргаж магадгүй. Учир нь Ерөнхийлөгч хориг тавьснаар УИХ тарах замыг засчихаж байгаа юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих