"Samsung” 2000 орчим ам.долларын үнэтэй эвхэгддэг төхөөрөмжөө АНУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос худалдаалж эхлэхээр төлөвлөж байсан боловч эвдрэл үүссэнтэй холбоотойгоор хойшлуулсан юм. Тухайн үед АНУ-ын шүүмжлэгчдэд шалгуулахаар өгсөн "Galaxy Fold” гар утас эвдэрсэн бөгөөд учир шалтгааныг тогтооход зарим хүн төхөөрөмжийн дэлгэцийн хамгийн дээд давхаргыг салгасантай холбоотой байжээ. "Samsung"-ийн мэргэжилтнүүд "Galaxy Fold” гар утасны бусад доголдлыг засварлаж, илүү бат бөх болгосон байна.
Зургаан камераар тоноглосон "Galaxy Fold” гар утас нь 263 грамм жинтэй, 7.3 инчийн дэлгэцтэй /эвхсэн үед 4.6 инч/, 12 гегабайтын рамтай юм. Түүнчлэн дэлгэсэн үед 6.9 миллиметр зузаан байх бол эвхсэн үед байрлалаасаа хамааран 15-17 миллиметр зузаан болох ажээ. "Android 9” үйлдлийн системтэй "Galaxy Fold” гар утсанд тохиромжтой хавсралтуудыг хөгжүүлэхийн тулд "Google”, "Android”-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан гэж "Samsung” компаниас мэдээлсэн байна.
Э.Хулан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих