Сүүлийн хэдэн өдрийн дуулианы эзэн яалт ч үгүй цагдаагийн хурандаа Э.Бөхбат байлаа. Цэргийн хүний эрс шийдэмгий зангаар тэрбээр албан тушаалаасаа түдгэлзсэн өргөдлөө өөрийн биеэр өгсөн байдаг.
Хууль сахиулагч байгууллагын нэр нөлөө бүхий хүний нэрэнд цэвтэй тэрхүү хууль бусаар тоглоомын газар ажиллуулж байсан, давхар түрээс энэ тэр нь яалт ч үгүй хууль зөрсөн үйлдэл учраас ийм шийдвэр гаргасан нь мэдээж.
Гэхдээ хуулийн байгууллага уг асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоох хүртэл албан тушаалаас түдгэлзээд байхад нь чөлөөлчихлөө. Ямар хурдан ажиллав. Энэ нь нэг талаараа Э.Бөхбат хурандааг буруутай гэж байгааг илтгэх шиг. Гэхдээ эрхэм хурандаагийн үйлийг үзэх гэсэнгүй, муу сайныг нь ч дуудах гэсэнгүй. Арчаагүй, сандал ширээтэйгээ тас зууралддаг, идчихээд идээгүй, хумсалчихаад хумслаагүй, авлига авчихаад аваагүй гэдэг ичих булчирхайгүй нөхдүүдийг "Э.Бөхбат шиг л байл даа" гэж хэлэх гэсэн юм. Тэгвэл ч Монгол Улс хөгжнө шүү.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих