НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг ОУ-ын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг Дэлхий даяар албан ёсоор тунхагласан билээ. Өдгөө Монгол улс 27 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
Өнөөдөр Дорнод аймаг Олон улсын Ахмадын баярын өдрийн уламжлалын дагуу аймгийн ахмадуудаа хүлээн авч баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоор эхлүүллээ. Баярын хурлын нээлтэд Дорнод аймгийн Ахмадын хорооны дарга Н.Төмөр 2019 оны үйл ажиллагааны мэдээллийг танилцуулсан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, сумдын Ахмадын хорооны дарга нар ахмадууддаа халуун мэндчилгээ хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Мөн энэ үеэр аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан ахмадуудыг аймгийн "Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Чойбалсан хотын "Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монголын Ахмадын холбооны хүндэт тэмдэг, Монголын Ахмадын холбооны хүндэт дэвтэр, аймгийн Ахмадын холбооны хүндэт тэмдэг, Монгол ардын намын "Тусгаар тогтнол” одон, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр зарим ахмадуудыг шагнаж урамшууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32318
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих