Дорнод аймгийн их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдыг цагийн ажилд зуучлах, мэдээ мэдээллээр хангаж, орлого олоход нь дэмжлэг үзүүлэх, цахим биржийн үйл ажиллагааг танилцуулах зорилготой "Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв" Дорнод Их сургуульд бий болж өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон зарим агентлаг, хэлтсийн удирдлагууд Дорнод их сургууль, Политекникийн коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчид оролцсон юм.
Дорнод их сургууль, Дорнод Политехник коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнууд тус төвөөр үйлчлүүлж, цагийн ажлын байрны талаарх мэдээллийг түргэн шуурхай авч, хичээлийн бус цагаар ажил хийх боломжтой боллоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32360
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих