МУИС гэж сүүлийн хэдэн жил хямарсан
газар бий болов. Хэдэн ч захирлаа булхай луйвараар нь дуудаж огцруулав
даа. Ингэж олон жилээр хямарсан газар Монголын аль ч салбарт байхгүй л
байх.
Тэгвэл МУИС-д
шинэчлэл хийнэ гэж гарч ирээд дараа нь хамтарсан нөхдөө мурих нэгэн
эмэгтэй гарч иржээ. Энэ бол МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлого
эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа гэгч. Түүнийг МУИС-ийнхан захирлаа
гэхээсээ илүү УИХ-ын гишүүн С.Баярцогтын эхнэр гэж зарладаг байна. Учир
нь С.Баярцогт УИХ-ын дэд даргын албанаас буусныхаа дараа эхнэрээ
МУИС-ийн мөнгийг мэддэг дэд захирал болгохоо мартаагүй аж. Гэр бүлээрээ
улсын санхүү, мөнгөний салбарыг ингэж сонирхох ямар хэрэг байдаг юм бэ
гэж МУИС-ийнхан шогширдог гэнэ.
Эрхэм
Ч.Нарантуяа эхлээд МУИС-ийн одоогийн захирал А.Галтбаяртай хамтран нэг
баг болж гарч иржээ. Мэдээж "МУИС-ийг олон улсын жишигт нийцүүлсэн
шилдэг сургууль болгоно" гэсэн уриатай байж. Тэгээд явцын дунд
А.Галтбаярыг МУИС-ийн багш нар шүүмжлээд эхэлжээ. Тэгэнгүүт нь дэмжиж
байсан А.Галтбаяраасаа уравжээ. Урваад зогсохгүй Гадаад харилцаа, хамтын
ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Мөнх-Эрдэнэ, Шинжлэх ухааны
сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болдгив, Шинжлэх ухааны
сургуулийн Сургалтын албаны эрхлэгч Ц.Амартайван, Компьютер, мэдээлэл
зүйн тэнхимийн эрхлэгч П.Энхбаяр, Түүхийн тэнхимийн эрхлэгч
П.Дэлгэржаргал, Химийн тэнхимийн эрхлэгч Д.Рэнцэнмядаг, Биологийн
тэнхимийн эрхлэгч Б.Батжаргал, Математикийн тэнхимийн эрхлэгч
Г.Баярмагнай, Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очир
гэсэн хэдэн багш нартай хамтран БСШУ-ны сайд Л.Гантөмөрт хандан өргөдөл
бичжээ. Өргөдөлдөө А.Галтбаярыг өөрчлөлт шинэчлэлтийн утга учрыг
ойлгодоггүй хорвоогийн муу хүн болохыг онцлон дурджээ. Ингээд
С.Баярцогтын эхнэр захирлаасаа урваж хэсэг багш нартай хамтран салбарын
сайддаа алтан хошуу хүргэсэн байна. Мэдээж С.Баярцогтын эхнэр бичсэн
учраас А.Галтбаяр будаа гэсэн цуурхал МУИС даяар тархжээ. Тэгээд ч
одоогийн ч бай, өмнөх ч бай УИХ-ын гишүүдийн эхнэрээс ингэж матаас
үйлдвэрлэж өргөдөл бичиж явсан хатагтай дуулдаагүй.
Хамгийн
хачирхалтай нь МУИС-аар тарж байгаа яриагаар бол С.Баярцогт,
Л.Гантөмөр, А.Галтбаяр нар гэр бүлийн найзууд гэнэ. Тиймээс МУИС-ийн
багш нар Ч.Нарантуяа захирлынхаа матаасыг гэр бүлийн найзаасаа урваж,
гэр бүлийн найздаа "алтан хошуу" хүргэсэн хэрэг гэх мэтээр өөр хоорондоо
ярилцах болжээ. Энэ өнцөгөөс нь харвал МУИС-д яваад байгаа дуусашгүй
маргаан нь өөрчлөлт шинэчлэлтийн ажил гэхээсээ илүү гэр бүлүүдийн
маргааны шинжтэй бололтой.
Тэгээд
ч Монголчууд нэг найзаасаа урваж нөгөө найздаа матаас бичдэг хүнийг
үздэггүй. Бас захирлаасаа урваж захирлаа матах ч муухай хэрэг. Ийм
зүйлийг эрхэм гишүүн С.Баярцогтын эхнэр Ч.Нарантуяа гэгч хийж байна. Уг
нь эднийх МУИС-ийн санхүү, эдийн засгийг булаацалдахаар айл биш гэдгийг
Монгол даяараа битгий хэл дэлхий даяараа мэдэхээр шуугиан их тархсан
даа. Даан ч эхнэр, нөхрийн амбиц адилхан бололтой.
Бас
С.Баярцогтын эхнэр МУИС-ийн багш нарын цалинг нэмэхгүй гэж мэдэгдээд
ихээхэн асуудал үүсгэсэн гэнэ. Эцэстээ багш нарын тэмцлээр арай гэж 10
орчим хувиар нэмсэн гэж эх сурвалж мэдээллээ.
tsag mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих