Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, Петрочайна Дачин тамсаг ХХК хоорондын 3 талт хэлцэлд "Ажиллах хүчийг Дорнод аймгийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан бүртгэлтэй ажил хайгч иргэдээс холбогдох хууль дүрэм, журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулна” гэж заасны дагуу энэ удаад Петрочайна ХХК 19 ажлын байрны захиалгыг ирүүлж 10 хоногийн хугацаанд зарласан бөгөөд өнөөдөр ярилцлага зохион байгуулагдсан байна.
Үүнд: Тос хийн үйлдвэрлэлийн гагнуурчин 4, сантехникч 4, ахлах тогооч1, тогооч 2, үйлчлэгч 4, том машины жолооч 2, эмч 2 тус тус шалгаруулж авах юм. Эдгээр ажлын байранд 112 иргэн бүртгүүлсэн бөгөөд үүнээс 19 иргэнийг сонгож ажилд авах юм. Сонгон шалгаруулалтыг Петро Чайна Дачин Тамсаг компанийн ажлын хэсэг тодруулах юм байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн 9-р сард Петро Чайна Дачин Тамсаг компаниас зарласан ажлын байранд Дорнод аймгийн харьяалалтай, Дорнод Их Сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй газрын тосны мэргэжилтэй 18 иргэнийг сонгон шалгаруулж авч ажиллуулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих