Олоон
жилийн өмнө манай хөдөөд төв суурингаас ирсэн хэдэн халамцуу нөхдүүд л
бага насны минь ой тойнд багтахгүй зүйл ярьж суудаг сан. Ярианы зарим
хэсэг нь галзуу солиотой ч юм шиг, зарим хэсэгтээ итгүүлэх гэсэн арга
ядалт ч байх шиг нэг тийм яриа өрнөдөг дөө. Өнөөдрийн Засгийн газрын
хуралдаан, УИХ-д танилцуулж байгаа төсөл төлөвлөгөө энэ тэр яг л хүүхэд
ахуй цагт сонссон гөлөмцүү ах нарын яриаг өөрийн эрхгүй санагдуулах юм.
Ах нарын ийн ярьж сууснаас хойш лавтай хорь гаруй жил өнгөрчээ. Тухайн
үед хот суурийнгийн гөлөмцүү ах нар итгэл үнэмшилтэйгээр ярина. Би
аймгийн төвд гурван давхар том байшин барьж байгаа удахгүй бэлэн болно
гэхэд нөгөө нэг халамцуу нь Улаанбаатарт гоё машин унахгүй бол болохгүй.
Тиймээс би герман тэрэг авах гэж байгаа хэмээн саарал хоолойгоор
гайхуулж сууцгаадаг сан. Үүнийгээ дахин дахин давтаж ярих нь хамт суугаа
нутгийн ах нарт бүү хэл надад хүртэл төвөгтэй. Тэр ч бүү хэл энэхүү
гайхуулсан маягийн төвөгтэй яриагаа зуны амралтаар ирэх бүртээ давтан
ярьдаг нь санагдаж байна.
Дагаж ирсэн хүрээ маягийн дэгжин авгай нар нь дуртай дургүйхэн толгой дохиж суудаг нь ч сэтгэлд тодхон. Нутгийн хэнэггүйхэн ах нар заримдаа "чи битгий худлаа чалчаад бай” гэхэд тэдний нэг нь өмгөөлөөд, хөдөөний ахын толгойг хөөрхөн эргүүлчихнэ. Цаадуул нь ч итгэж л суудаг сан. Яг л Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийгөө болон Засгийн газраа өмгөөлж, муйхраар дайрдаг шиг нэг нөхөр тэдэн дунд байна,аа бас. Харин өнөөдөр эргээд харахад тэдгээр гөлөмцүү ах нарын аль нь ч байшин бариагүй, аль нь ч үнэтэй цайтай машин худалдаж аваагүй юм даг. Ярьсаараа яваад өнөөдөртэй золгосон билээ. Манай Засгийн газар ч хоёр жилийн өмнө байгуулагдахдаа том том зүйл ярьж суусан. Аль нь ч бүтээгүй л байна. Гэхдээ гөлөмцүү ах нар шиг ярьсаар л байна.
Тэдгээр ах нарын халамцуу яриаг санагдуулах зүйл энэ Засгийн газарт олон бий. Ялангуяа тэр "фортуна” Н.Батбаярын яриа бол тэр чигээрээ согтуу. Дээр нь Н.Алтанхуяг нь мөнхийн согтуу байдаг байх. Зөв ч бай, буруу ч бай дайраад л байна. Улайна, ичнэ гэж үгүй, яг л согтуу хүн шиг, бүр агсам тавьж байгаа шиг. Эртнээс л "гудамж” төсөл, орон нутгийн зам хэмээн дахин дахин давтан ярина. Яг тэр ах нар шиг үгээ байн байн давтаад байхаар хэн ч согтуу гэж харахаас гадна залхаж таарна. Юу хийж байна, юу хийсэн гэхээр л өнөөх согтуу ах нар шиг хэдэн зам ярина. За тар "Буянт-Ухаа-1” хорооллын тухай бол янз бүрээр согтуу хүн шиг ярьцгаана. Нөгөө Сангийн сайд Ч.Улаан гээч нөхөр нь мөнхийн шарталттай байдаг юм уу яадаг юм. Ухаан санаа нь орж гарна. Засгийн газрын хуралдаанаар нэг зүйл ярьчихаад хуралдааны дараа хэвлэлээр өөр зүйл ярина. Чуулганы хуралдаанаар бас нэг зүйл ярина. Нэг л бүүдийсэн нөхөр. За тэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэж согтуугаас давж солиоролд орсон нөхөр байна, аа. Оюутолгойн гэрээг эсэргүүцээд л гөлөмцүү юм шиг явж байсан нөхөр гэнэт Уул уурхайн сайд болж, цаадуултайгаа хамтарч ажиллах юм гэнэ. Ёстой л согтуучуудын хийдэг ажил гэвэл энэ мөн. Тэр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ бол "Өвгөнт”-ийн архичин шиг л юм ярина. Өөрийгөө өмгөөлөөд согтуу шиг л дайрахаа баргийн агсам нөхрийг ч ардаа орхино. Ёстой увайгүй согтуу бол С.Эрдэнэ. Түүнд мэдэх ч юм үгүй.
Засгийн газарт байх гурван эмэгтэй сайд нь өнөөх л гөлөмцүү ах нарыг дагаж ирсэн эхнэрүүд шиг дуртай дургүйхэн толгой дохиж сууна. Тэдэнд дуугарах эрх бол байхгүй. Үхсэн хатсаны жендэр мендэрийн асуудал, зүгээр л хатавчинд билгэ тэмдэг болж суухаар ирсэн мэт байна. Магадгүй согтуучуудынхаа ярианд мансуурдаг ч байж болох. Эсвэл дуугарахаар нь Н.Батбаяраас эхлээд цаад согтуучууд нь агсам тавьж, шанаа өгчих гээд байдаг ч байж болох юм.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гэж согтуугаасаа давж мансуурсан хар тамхичин шиг нөхөр байна. Мөнхийн нэг зүйл бувтнаад явна. Тэр нь болж бүтэж байгаа эсэх нь хэнд ч мэдэгдэхгүй. Нэг л саарал манан дунд л байх. Бас болоогүй бууны сум, хонгио мэтхэн гаргаж агсам тавих гээд ч байх шиг. Шадар сайд Д.Тэрбишдагва гэж нэг сайхан гар бий. Найрын хойморт хамгийн ихийг ууж суудаг ч унадаг ч үгүй, олон ч үг хэлдэггүй. Тэгсэн хэрнээ хамгийн их хорыг найруулдаг нэг нөхөр байдаг даа, тийм л нөхөр.
Д.Тэрбишдагвын адил суух нөхөр бол Гадаад хэргийн сайд Лу.Болд. Түүний хувьд үсчээд агсам тавиад байхгүй ч цаад согтуучуудыгаа аргалчихаад л сууна. Гэхдээ мөн л хамгийн ихийг ууна. Харин Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ууж байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэг нөхөр чимээгүйхэн уусаар байгаад унтаад өгнө. Дээгүүр нь Н.Батбаяр, Х.Тэмүүжин мэтийн гарууд л агсамнаад л байна. Ерөөсөө л бага насны зунаар манай нутагт зочилдог төв суурингийн хэдэн гөлөмцүү ах нарыг өөрийн эрхгүй санагдуулна даа, манай Засгийн газар.

С.Ууганбаяр
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3240
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих