Европын холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй Европ Монголын хамтын ажиллагаагаар инженерийн боловсролыг шинэчлэх төслийн (EURO-MONGOLIAN COOPERATION FOR MODERNISATION OF ENGINEERING EDUCATION : EUMONG)-ийн хүрээнд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн электроник, автоматжуулалтын сургалт судалгааны лабораторийн нээлт өнөөдөр /2019.10.14/ боллоо. Нээлтэд сургуулийн удирдлага, төслийн баг болон Монгол талын хамтрагч ШУТИС, ҮТДС-ийн төлөөлөл оролцов.
Тус лабораторид электроникийн үндсийн анхан шатны лабораторийн ажлаас эхлүүлэн хэлхээний анализ ба дизайн, Удирдлагын системийн хичээлүүдийн лабораторийн ажлыг хийх боломжтой. Мөн дохионы анализ хийх, бодит системийг загварчлах гэх мэт сургалт, судалгааны ажилд хэрэглэгдэнэ. Уг төслөөр магистрын түвшний удирдлагын систем, гурван хэмжээст дэлгэц, хатуу биеийн электроник, чип дизайн, хүрээлэн буй орчны инженер-аюулгүй байдлын инженерчлэл, дүрс боловсруулалт ба хэв танилт, сенсорын техник, хиймэл оюун ба машин сургалт хичээлүүдийн агуулгыг шинэчлэн сургалтад нэвтрүүлж байна.
2018 оноос 3 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн хүрээнд электроник, автоматжуулалтын магистрын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Болгар, ХБНГУ, Франц, Италийн түнш их сургуулиудын туршлага, агуулгаар баяжуулан шинэчлэн боловсруулж, сургалт судалгааны орчныг сайжруулж байна. Ингэснээр олон улсын зах зээлд нийцсэн инженер судлаачдыг бэлтгэхэд чухал алхам болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих