2018 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 0146, Сүхбаатар аймгийн зэвсэгт хүчний 338-р анги, Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүдээс халагдан ирж буй залуус Монгол дайчдын хөшөөнөөс дуутай жагсаалаар алхаж аймгийн Хөгжимд драмын театрт угталт ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Халагдан ирж буй цэргүүдээ угтан авах ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Цэргийн штабын дарга Дэд хурандаа О.Ганзориг, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0146 дугаар ангийн захирагч Хурандаа П.Мөнхбаатар нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Энэ үеэр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас цэргийн албанаас халагдан ирсэн дайчдад хөдөлмөр эрхлэлт, шинээр гарсан болон сул ажлын байрны талаарх мэдээллийг өглөө.
Мөн ёслолын арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын хүндэт "Жуух бичиг”-ээр албаа амжилттай хаасан зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Түүний дараагаар үүргээ амжилттай биелүүлсэн дайчиддаа бэлтгэсэн урлагийн тоглолтыг сонордуулсан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих