Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2019 оны 10 дугаар сарын 16-наас 6 чиглэлд хуваагдан 21 аймагт ажиллаж эхэллээ. Дорнод аймагт 2019 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд ажиллаж байна.
Орон нутагт албан томилолтоор ажиллах хугацаандаа авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, уулзалт ярилцлага хийх, санал хүсэлтийг сонсох, гомдол мэдээлэл хүлээн авах зэрэг голчлон иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлах "ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ БА ШУДАРГА ЁС” уулзалт, хэлэлцүүлэг 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 14.00 цагаас Политехник коллежийн зааланд зохион байгуулагдана.
Иргэд, олон нийтийг орон нутагт зохион байгуулах уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцохыг Авлигатай тэмцэх газраас уриалж байна. Иргэд өргөдөл, гомдлыг биеэр болон бичгээр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд тус газрын комиссаруудад ирүүлэх боломжтой юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих