Хятадын хууль сахиулах байгууллагынхан өргөн хүрээтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд интернетээр хүүхэд наймаалдаг сүлжээ илрүүлэн 27 хотоос 1000 гаруй хүнийг баривчилсан байна.
Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яамны мэдээлснээр энэ ажиллагааны хүрээнд энэ сүлжээний золиос болон худалдаалсан 382 хүүхдийг аварчээ. Хүүхэд үрчлүүлэх нэрээр наймаалдаг интернетийн нэгэн сайтыг олж илрүүлснээр энэ мөрдөх ажил эхэлсэн юм байна. Гэхдээ одоо мөрдөх ажиллагаа үргэлжилж өөр бас дөрвөн ч сайтын сүлжээнүүдийг шалгаж эхэлжээ.
Хүүхэд наймаалах нь хятадад нийгмийн өмнө тулгамдсан том асуудал болоод байгаа юм. Өнгөрсөн сард эцэг эхэд нь худал хэлж нярай хүүхэд наймаалдаг эх баригч эмчийг баривчилсан явдал гарсан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих