Иракийн хойд хэсгийн Анвар мужийн Фаллуяа хотын 10 мянга гаруй оюутан
сурдаг их сургууль руу зэвсэгт дээрэмчид халдаж, олон зуун оюутныг
барьцаанд авчээ. Дээрэмчид Фаллуяагийн их сургуулийн хамгаалалтын албаны
гурван цагдааг хөнөөж, оюутны дотуур байранд нэвтэрсэн байна. Мөн энэ
үеэр Багдад хотын олон газарт дээрэмчид халдлага үйлдсэний улмаас 52 хүн
амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж бэртжээ. Багдад хотноо болсон
халдлагууд голдуу шийтүүд оршин суудаг хэсэгт гарчээ. Эхний халдлага
Багдадын Байка дүүрэгт гарч, тэсрэх бөмбөгт өртөн есөн хүн амь үрэгдэж,
22 цагдаа гэмтэж бэртсэн байна. Үүний дараа Багдадын долоон өөр газарт
автомашинд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрснээс 41 хүн амь үрэгдэж, 62
хүн гэмтэж бэртжээ.
Мөн Багдадын баруун хэсэгт автозамын хажууд
нуусан тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр хүн нас барж, зургаан хүн гэмтжээ. Энэ
бүх халдлага, дэлбэрэлт нэг цагийн дотор болсон нь анхнаасаа зохион
байгуулалттайгаар төлөвлөсөн гэж үзэхээс аргагүй юм байна.
ӨДРИЙН ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих