Монгол-Оросын найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Монгол улсын Засгийн газрын байгууллагуудтай хамтран Халхын голын дайны Ялалтын ойн хүрээнд "Орос хэл, Соёлын өдрүүд" арга хэмжээг Чойбалсан хотод амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудын төлөөлөл оролцсон бөгөөд орос хэлний Олимпиадад ялагчаар тодорсон 7 сурагч ОХУ-д өөрсдийн сонгосон мэргэжлээр хүссэн сургуульдаа 100 хувийн тэтгэлгээр суралцах "Эрхийн бичиг”, шилдэг багш нар ОХУ-д мэргэжил дээшлүүлэх дамжаанд үнэ төлбөргүй суралцах "Эрхийн бичиг”-ээр шагнагдлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих