Миний хийж байгаа үйл бүхэн олны нүдэн дээр ил байдаг Хүн энэ хорвоод
зочлох гэж ирдэггүй, ямар нэг сайн үйл бүтээх гэж ирдэг гэдэг юутай
үнэн үг вэ. Түүн шиг тэнгэр газрын сав шим болсон ертөнцийн шүтэлцээг
хүний аж төрөлд цэгцлэн барилдуулах жамтай уламжлалт эмнэлэг болон далны мэргээр хүн ардынхаа явдал, мөрийг тэгшитгэн урт нас, удаан жаргал хайрлах үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа хүндэт засалч, гоц авьяастан,
бариач
Т.Мэндбаяртай ярилцлаа. Тэрээр саяхан далны мэргээрээ Дэлхийн оюуны
өмчийн холбооноос гавьяат үзмэрч, доктор профессор цолоор шагнагдсан нь
монгол хүн ид шид, ховор увдис, хосгүй авьяасаараа дэлхийд гайхуулж байгааг харуулсан сайхан үйл явдал болсон юм. Тиймдээ ч түүнийг гайхамшигт хүмүүн гэж тодотгохоос аргагүй юм. Олон
хүний амьдрал, хувь заяаг тэгшлэн сайхан замд нь хүргэж, хэдийнээ
үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олсон гавьяат үзмэрч Т.Мэндбаярыг зоригсдын
цуваа өдерт хэдэн арваараа үргэлжилдэг юм билээ.
-Монголчууд хүнтэй уулзахдаа нутаг усыг нь асуудаг сайхан уламжлалтай. Та аль нутгийн хүн бэ?
-Би
Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн. Өвөг эцэг Банди гэж нутаг усандаа
хүндтэй, өндөр настай хүн байсан. Тиймээс өвөө аавынхаа гурав дахь үеийг
нь залгамжлаад явж байна. Гурав дахь үеийн Тэгшээгийн хүү болж
төрсөндөө бахархаж явдаг.
-Та өөр дээрээ зорьж ирсэн
хүмүүсийн зовлон шаналлыг нь арилгаж, хүссэн болгоныг нь биелүүлж өгдөг
учраас танд хандах хүн олон байдаг юм байна?
-Тийм ээ. Миний
хийж байгаа үйл бүхэн олны нүдэн дээр байдаг. Тэгээд ч би хүнээс жил
усыг нь асуудаггүй. Хүний амьдралын утга учрыг илтгэх нүд, дух хоёрыг нь
хараад амьдралын утга учрыг нь хэлээд өгчихдөг юм. Хүмүүс бие биенээсээ
сонсоод ирдэг. Гэтэл би орж ирж байгаа хүмүүсийг аль нутгийн хүн бэ гэж
асуугаад асуух гэж байгаа зүйлийг нь түрүүлээд мэдээд хэлчихдэгээрээ
таатай бас онцлогтой байдаг юм. Энэ бүх нууц авьяас маань хүний нүдэнд
ил байж, мэдрүүлдэг. Эрч хүч, энерги бүхэн надад байна. Олон хүнийг
барьж эдгээлээ, бас олон хүнийг бор сархдаас гаргаж өгсөн. Тэдний маань
аж амьдрал дээшлээд өнөөдөр сайн сайхан амьдарцгааж явааг нь хараад
баярлаж явдаг. Далны ид шид гэж ямар агуу зүйл байдгийг улам бататгахын
тулд хоёр жилийн өмнө Төвхөн хийд дээр очиж байгалийн сайхан эрч хүчийг
авч, улам гоё8 омог бардам болж ажил үйлс маань дэвжин дээшилж байна.
-Мэдээж 40 гаруй жилийн хугацаанд олон засал хийсэн байгаа. Томоохон заслуудаасаа нэрлэхгүй юу?
-Төр
улсаа сайхан болно гэдэгт би эргэлздэггүй. Хувь хүн өөрийгөө маш сайхан
авч явах ёстой. Бурхан гэж юу хэлдэг вэ гэвэл хүн өөрийгөө гэж хэлж
байх ёстой гэж би хүмүүст хэлдэг. Хүн байгалийн амьтан учраас маш их
сэвтэж байна. Гагцхүү юунаас сэвтсэн байна гэдгийг хэлэхэд тэр хүн
аяндаа мэдэрдэг. Бүр тодруулбал хэдэн жилийн өмнөөс ийм болсон байна
гэдгийг хэлж өгч, олон хүнд авьяасаа харуулж чадсан. Одоогоос арван
жилийн өмнө одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайтай тааралдаад та
ирээдүйд Монгол Улсыг удирдана гэж хэлэхэд Элбэгдорж гуай надтай гар
бариад, чихэр өгсөн зураг нь байдаг. Би бүх зүйлээ зургаар
баталгаажуулдаг. Тиймээс олон хүнээс сайхан боллоо, баярлалаа гэдэг
үгийг сонсоод их урам авч омогшдог. Тэр хэмжээгээр эрч хүчтэй болж, нэг
ядарсан хүнийг ч болов сайхан болгох юмсан гэсэн итгэл өвөрлөж чадлаараа
туслахын төлөө л хичээж явна даа. Бас Говь-Алтай аймгийн Дөргөн сумын
Энэбиш гэдэг дөрвөн жил татаж унадаг байсан хүнийг унадаггүй болгосон.
Намайг мэлмий нээгдсэн хүн гэж олон багш нар маань хэлсэн.Тийм учраас би
олон түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж явах учиртай.
-Далны мэргээ тайлбарлахгүй юу?
-Миний
далны мэргэ бол өвөг дээдсээс минь уламжлагдаж ирсэн буянт малын дал
юм. Намайг хүүхэд байхад хүмүүс далыг галдаа шатааж хардаг байсан. Бас
айлын хаяанд очоод чагнаж далаа тайлдаг байсан. Гэтэл өнөөдөр
Улаанбаатар хотод далыг аргалын цогон дээр тавиад харах боломжгүй байгаа
учраас би 15 см-ийн далаа амандаа зуудаг болсон. 15 см далаа амандаа
зуугаад энерги гэж юу байдгийг мэдрүүлж, арвай будааг нь тавиулаад айл
гэрийн буян заяаг тэгшлээд далан дээр минь таван литрийн буянт малын сүү
тогтож байх жишээтэй. Тийм учраас монгол түмэндээ ид шид авьяасаараа
туслахад бэлэн байна.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Миний
монголын ард түмэнд сайхан цаг ирнэ, миний монголчууд өөртөө итгэ,
өөрийнхөө хийж байгаа ажилд үнэн сэтгэлээсээ хандаж сайхан
амьдарцаагаарай гэж хэлье дээ.
НИЙСЛЭЛ ТАЙМС

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих