Дуучин Б.Амархүү өнгөрөгч есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан юм. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн түүнд хэрэг үүсгэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан.
Шүүхээс шүүгдэгч сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, гэртээ болон автомашиндаа хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул хоёр жилийн хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Дуучин Б.Амархүү өнгөрсөн жил танхайн хэрэгт холбогдож байсан ч уг хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан юм.
Эх сурвалж: eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих