БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
2019 оны 10-р сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн.
Монгол улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна. Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна.
Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол улсад суух элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих