Орос, Иран, Сири терроризмтой хамтран тэмцэж байгаа бөгөөд Идлибд ажиллагаа явуулах асуудалд ОХУ Сирийн эрх баригчдад шахалт үзүүлж байгаа хэмээн ярих нь буруу юм хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгджээ. "Бид терроризмын эсрэг нэг цэргийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэгдмэл бодлоготой улс төрийн тэмцэл хийж байгаа.
Уулзалтын үеэр бид хэд хэдэн удаа хугацаа товлосны дараа цэргийн юмуу улс төрийн хэлбэрээр ажиллагаа эхлүүлэх хугацааг хойшлуулахаар шийдсэн” хэмээн Б.Асад ярьсан байна. Түүнчлэн Сирийн эрх баригчид Идлиб дэх террористуудын хяналтад байгаа оршин суугчидтай холбоотой байгааг Б.Асад цохон тэмдэглэж, асуудлыг улс төрийн замаар зохицуулахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Э.Аянзаяа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32587
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих