-Д.Чинзориг "бойкотолж” мөнгө саах гээд байна уу аль эсвэл улс төрийн явуулга уу-
Д.Чинзоригийн хувьд ах дүү, төрийн болон бусад аж ахуй нэгжийг залиллаж ял эдэлж байсан тухай олоон баримт бий.
Энэ
сарын 24-нд иргэн Д.Чинзориг "Сод Монгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч
Ц.Анандбазартай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийсэн. Харин
өнгөрсөн баасан гаригт тус компанийн гүйцэтгэх захирал Н.Ганболд
Д.Чинзоригоос хохирлын нэг тэрбум төгрөг нэхэмжилж буйгаа дуулгалаа.
Тэрбээр
"Иргэн Д.Чинзориг манай компанийн ерөнхийлөгчийн нэр хүндэд удаа дараа
халдаж, гэмт хэрэгт холбогдуулахаар санаатайгаар түлхэн, компанид асар
их хэмжээний хохирол учруулж байна. Түүний эл үйлдэл хэрээс хэтэрч
байгаа учраас асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр манай компанийн
хуулийн албанаас уг иргэнээс нэг тэрбум төгрөг нэхэмжилж буйгаа
мэдэгдье” гэв. Учир нь олон мянган харилцагч, түншлэгч байгууллагад
буруу, ташаа мэдээлэл цацаж, хэрэгжих гэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг
саатуулахад хүрч, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн талаар тэд
онцолсон.
Д.Чинзоригийг "хохирогч биш” гэсэн шийдвэр гарч байжээ
Эцсийн
дүндээ Д.Чинзориг гэх энэ эрхэм чухам үнэн хэлээд байна уу аль эсвэл
бойкотолж байгаад "Сод Монгол групп” компаниас мөнгө авах гээд байна уу
гэдэг нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Уг нь тус группын ерөнхийлөгч
Ц.Анандбазар, Д.Чинзориг нарын хоорондох маргааныг хууль, шүүхийнхэн аль
хэдийнэ хянан шийдвэрлэсэн байдаг.
Түүний хувьд
Ц.Анандбазарыг компанийн адил нэрээр бусад байгууллагаас их хэмжээний
мөнгө хувьдаа авсан учраас 272 сая төгрөг нэхэмжилж буйгаа энэ 24-нд
болсон хэвлэлийн хурлын үеэр хэлж байв. Өөрөөр хэлбэл, Д.Чинзоригийн нэр
дээр одоогоор үйл ажиллагаа нь зогссон "Сод монгол” ХХК бүртгэлтэй
байдаг аж.
Харин Ц.Ананбазарын нэр дээр хуулийн тусгай зөвшөөрөл, тоот бүхий "Сод Монгол групп” ХХК гэх одоогийн энэ компани бий.
Тэдний
хооронд үүссэн эл маргааныг шүүх хянан, хэлэлцээд "Ц.Анандбазарыг
буруугүй, Д.Чинзоригийг хохирогч биш” гэдэг эцсийн шийдвэрээрээ
тогтоосон байна.
Ш.Сүхбат "Сод Монгол групп”-ээс болж халагдаагүй
Нөгөөтэйгүүр
Д.Чинзоригийн хуулийн зөвлөх Ж.Галт дээрх хэргийг дахин шалгах
прокурорын даалгавар үйлдсэн Нийслэлийн прокурор Ш.Сүхбат Ц.Ананбазарын
хэрэгтэй холбоотойгоор ажлаас халагдсан талаар хэлсэн.
Түүний
ярианд дурьдснаар "Нийслэлийн прокурор байсан Ш.Сүхбат өөрийнхөө албан
тоотоор энэ хэрэг дээр шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан дахин
шалгах шаардлагатай байна гэж прокурорын даалгавар бичүүлээд мөрдөн
шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
Гэвч энэ
хэргийн мөрдөн байцаах ажиллагаа эхлэнгүүт тухайн үед Улсын ерөнхий
прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн даргаар ажиллаж
байсан Б.Бат-Орших энэ хэргийг шууд өөр дээрээ татаж авчираад 2010 оны
арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 02 дугаар тогтоолыг гаргасан байдаг.
Энэ нь хэргийн харьяаллыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг. Ш.Сүхбат мөрдөн
ажиллагааг эхлүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаасаа халагдсан” гэж байв.
Тэгвэл Ц.Анандбазар, Д.Чинзориг нарын хэргээс болж ажлаас халагдсан гээд буй нийслэлийн Прокурор асан Ш.Сүхбат ийн ярьсан.
Тэрбээр
"Ц.Анандбазарт холбогдох хэргээс болж би ажлаас халагдсан зүйл байхгүй.
2010 онд Д.Чинзоригийн гомдлоор энэ хэргийг хянаж байсан. Гомдолд
дурьдсан зарим нэмж шалгуулахаар шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийн
ажиллагаа үүсгэн даалгавар бичиж шалгуулсан боловч, тухайн хэрэгт шинээр
илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хэргийн ажиллагааг зогсоосон
юм.
Иргэн Д.Чинзориг нь бусдыг залилан мэхэлсэн
болон мөрдөн байцаалтаас оргон зайлсхийсэн хэргээр 2008 онд шүүхээр, жил
зургаан сарын хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж гарч ирээд гомдол
гаргаж заргалдсан байдаг.
Хэрэгт байгаа баримтаас
үзэхэд Д.Чинзориг энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй, энэ хэргийн
хохирогч биш юм. Хэргийн материалыг хянаж үзэхэд Д.Чинзоригийн гомдолд
дурьдагдсан асуудал нь Ц.Анандбазарын "Сод монгол групп” ХХК,
Д.Чинзоригийн "Сод монгол” ХХК гэсэн хоёр компани хоорондын өр авлагын
асуудлаас үүссэн иргэний маргаан байдаг. Тийм учраас Д.Чинзоригийг дээрх
хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Иргэний нэхэмжлэгч гэдэг бол
эрүүгийн гэмт хэргийн хохирогч биш шүү дээ” гэсэн.
Д.Чинзоригийн
хувьд ах дүү, төрийн болон бусад аж ахуй нэгжийг залиллаж ял эдэлж
байсан тухай олон баримт бий. Тухайлбал, 1997 оны зургаадугаар сарын
18-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн таслан шийтгэх
тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгүүлж
байжээ. Мөн 2008 оны зургаадугаар сарын 8-ны өдөр шүүхийн 221 дугаар
таслан шийтгэх тогтоолоор иргэд болон аж ахуй нэгжүүдийг залилан мэхэлж,
хохироосон асуудлаар Эрүүгийн тухай хуулийн 148.2, 161.1 дүгээр зүйл
ангид зааснаар шийтгүүлж, ял эдэлж байсан аж.
Ямартай
ч хууль, шүүх үнэн мөнийг эцэслэнэ. Түүнчлэн Д.Чинзоригийн ард улс
төрийн явуулга байгаа гэх салхи ч дэлсэв. Монгол Улсын эдийн засаг
дэнжигнэж байгаа энэ үед улсад төлдөг татварын хэмжээгээрээ 3-4 аймгийн
төсөвтэй тэнцэхүйц хэмжээний мөнгө нэмэрлэдэг "Сод Монгол групп”-ыг
улстөрчдын явуулга эсвэл хувийн өс хонзонгоор тэр эрхэм унагахыг хүсэв
үү. Бүү мэд.
Л.Баатархүү
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=326
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих