Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих замдаа нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдсан шалтгаанаар саатуулагдсан тухай хэвлэлээр нэг бичигдэж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын хэвлэл ч мэдээлсэн билээ.
Тэрээр 20 настай эмэгтэй ажилтны өгзөгт гар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх үндэслэлээр үзүүлсэн Инчеоны олон улсын нисэх буудалд газардах үеэдээ саатуулагдсан гэж эх сурвалжууд мэдээлж буй. Гэхдээ тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас хоёр орны дипломат харилцаа, мөн төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдал зэргийг үндэслэн хүсэлт гаргасны үндсэн дээр сулласан гэж мэдээлж байсан.
Юутай ч энэ талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм.
Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн Дарга хэмээх Монгол төрд өндөр алба хашиж байгаа хүн ийм хэрэгт холбогдоно гэдэг олон улсын өмнө ичгэвтэр хэрэг.
Өнөдөр албан тушаал хашиж буй хүн жирийн иргэнээс илүү хаана ч явсан Монгол төрийн энэ албан тушаалын нэрийг өндөрт өргөж явах, хянамгай байж хэн нэгэнд ямар нэг байдлаар “олзлогдохгүй” явж сурах ёстой. Үгүй бол албан тушаал өгөөд, Солонгос, Монгол иргэдээс уучлалт гуйгаад чөлөөлөгдсөн нь дээр.
Монгол биш хууль эрх зүйт, хууль хэрэгждэг орны ХМХ тэгж манайхан шиг захиалгаар, тэр тусмаа тусгаар тогтносон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг гүтгэж худал мэдээлэл түгээгээд байх, хоёр улсын хооронд улс төрийн болоод бусад шалтгаан бол байхгүй.
Солонгос Монгол биш шүү ямарч байсан хууль хэрэгждэг газар. Ийм хүмүүст халдашгүй дархан эрхийг нь шууд авч, насаар нь төрийн алба хаахыг хориглож, өндөр хаиуцлага тооцох хэрэгтэй.
FACT.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих