Энэхүү зорилтыг “ОХУ-ын эрчим хүчний 2035 он хүртэлх стратеги”-д тодорхойлсон байна. Уг төлөвлөгөөний дагуу, 2018 онтой харьцуулахад 2024 он гэхэд нүүрсний олборлолтыг 20%-иар нэмэгдүүлж 480-530 сая тоннд хүргэх аж.
Нүүрсний экспортын тухайд, Ази-Номхон далайн бүс нутаг, Ойрхи Дорнод болон Африкийн орнуудын зах зээлд чиглэх бөгөөд 2035 онд дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг хангах зорилт дэвшүүлжээ.
Хэдий дэлхийн улс орнуудад нүүрсний хэрэглээ буурч байгаа ч Азийн зах зээлийн эрэлт өндөр хэвээр байна гэж Оросын зах зээлийн шинжээчид үзэж буй.
Г.ОД
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих