Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг өнөөдөр өглөө 08.00 цагт БНСУ-ын олон нисэх онгоцны буудал Инчонд газардахад нь тус улсын хууль, хяналтын байгууллагынхан баривчилжээ. Өчигдөр Инчоны цагдаагийн газраас Д.Одбаярыг баривчлах захирамж гаргасны дагуу түүнийг баривчилсан байна.
Түүнийг тус улсын прокурорт тайлбар, мэдүүлэг өгч байна гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн. Тэгвэл түүнээс тайлбар мэдүүлэг авсны дараа баривчилж, тусгаарлан хорьсон талаар тус улсын хэвлэлд нийтэлсэн байна.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон, оргон зугтах магадлалтай үед Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүхээс баривчлах шийдвэр гаргадаг байна. БНСУ-ын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба БНСУ-д эргэж ирэхгүй тохиолдолд ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлэхээ мэдэгдсэн билээ. Харин Инчон хотын цагдаагийн газраас Сингапур Улс руу мэдүүлэг өгөлгүй явсан 42 настай А-г Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна.
Т.Хулантахь
Эх сурвалж: isee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих