Өмнөд Солонгост бусдад бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсон Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө Индонезийн Бали арлаас Инчеонд ирж байцаалт өгч эхэлсэн тухайг тус улсын хэвлэлээр шуугиж эхэллээ. Өглөөний 10:35 цагт эхэлсэн байцаалт 14 цаг орчим үргэлжилж шөнийн 00:00 цагт дууссан байна. Байцаалтын үеэр Д.Одбаяр зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч дараа нь мэдэгджээ.
Хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьсан байна. Энэ хугацаанд Д.Одбаяр Өмнөд Солонгосоос гарах эрхгүй болсон гэсэн үг. Байцаалт дууссанаас хойш 30 минутын дараа тэрээр Инчеоны олон улсын нисэх буудлаас гарч, өмгөөлөгчийнхөө автомашинд сууж явжээ. Сэтгүүлчид түүнээс олон асуулт асууж байсан ч огт үг хэлэлгүй яаран явсныг хэвлэлүүд мэдээлсэн байна. Өнгөрсөн хугацаанд Инчеоны цагдаагийн газар Korean Air компанийн нийт гурван ажилтнаас мэдүүлэг аваад байгаа ажээ. Тэдний хоёр нь бэлгийн дарамтын хохирогч болсон ажилтнууд юм байна.
Н.Ноно
Эх сурвалж: News1 Korea
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих