2018 онд аймгийн "Эрчим хүч хэмнэх дэд хөтөлбөр”-ийг батлуулсан бөгөөд дэд хөтөлбөрт бага ангийн сургагч багшийг бэлтгэж "Иргэд олон нийтэд насан туршийн боловсрол олгоно” гэж тодорхойлсон байдаг.
Иймд дээрх ажлын хүрээнд Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх агуулга, арга зүйн удирдлагаар хангах, "Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” хичээлийн хөтөлбөрийг танилцуулах зорилготой "Ерөнхий боловсролын сургуулийн сургагч багш” бэлтгэх сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороо, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулна. Уг сургалтын хүрээнд сургагч багш нар Дорнод бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих