Аймгийн Засаг даргын санаачилгаар сар бүрийн 05-ны өдөр "Баялаг бүтээгчдээ сонсох өдөр" болгон зарласан. МУ-д Атар газар эзэмшиж Газар тариалангийн салбарыг Шинжлэх ухааны үндэслэлтэй бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ойтой холбогдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, зэрэг газар тариалантай холбоотой байгууллагын төлөөллүүд оролцож газар тариалангийн салбарын баялаг бүтээгчдээ сонсов.
Дорнод аймгийн хэмжээнд аймгийн ИТХ-аар дамжуулан газар тариалангийн талаар бодлогын бичиг баримт, газар тариалангийн бүс тогтоох тухай тогтоол зэрэг олон шийдвэрийг гаргасан. Аймгийн хэмжээнд үр тарианы үйл ажиллагаа эрхэлдэг 24 аж ахуйн нэгж байдаг ба үүнээс 14 аж ахуйн нэгжийн төлөөлөл өнөөдрийн арга хэмжээнд оролцож "Газар тариалангийн бүс нутаг тогтоох асуудалд сумдууд хойрго хандаж байгаа талаар, Бараа бүтээгдэхүүнээ экспортлох тал дээр төр засгаас дэмжлэг үзүүлж холбогдох боомтуудад зөвшөөрөл олгох, Хөрс хамгааллын ажлын талаар” зэрэг нарийн мэргэжлийн олон асуудлуудыг ярьж олон санал дэвшүүллээ. Аймгийн удирдлагуудын зүгээс эдгээр санал, шийдвэрүүдийг Засаг даргын зөвлөлийн хурал, ИТХ-д танилцуулж холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих