
2009 оны хямралын үеэр суурь инфляци 30 гаруй хувьд хүрч байсан ч тэгтлээ иргэдийн амьдралд хүндээр тусч, амьдралд дарамт учруулаагүй гэдгийг учир мэдэх хүмүүс ярих юм билээ. 2012 онд 1338 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр 1823, БНХАУ-ын юань 206 байсан бол 291 болж чангарсантай холбоотойгоор бараа бүтээгдэхүүн болоод бүхий л үйлчилгээний үнэ нэмэгдсээр байна.
Энэхүү валютын өсөлт нь үнийн өсөлтөд шууд нөлөөлж эдийн засаг болоод иргэдийн амжиргааны түвшин хүндэрч эхэллээ.
Манай аймгийн тухайд иргэдийн өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох талх 100 төгрөг, махны үнэ кг нь 500-1200 төгрөг, цагаан будаа 600 төгрөг, ургамлын тос доод тал нь 500 төгрөг, хүнсний ногоо 300-800 төгрөг, АИ-80 1 50 төгрөг, А-92 70 төгрөг, Дизель түлш 90 төгрөгөөр өсчихөөд байна. 10000 төгрөгөнд 1кг мах, ганц талх л авч байна. Иргэдийн сарын цалин хоол хүнснээсээ илүү гарахааргүйн дээр хүнсний гол нэрийн барааны үнэ долоо хоног тутамд өсч байгаа нь таатай явдал язв ч биш.Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 1 кг хонины мах дунджаар 6900 төгрөг, үхрийн /ястай/ мах 8100 төгрөг, ямааны /ястай/ мах 5900 төгрөг байсан бол өнөөдөр хонины мах дунджаар 7500 төгрөг, үхрийн мах 9000, ямааны мах 6500 болж өссөн байх жишээтэй. Гурилан бүтээгдэхүүн, бэлэн хувцасны тухайд ярих юм биш. Энэ мэтчилэн үнэ ханш өдрөөс өдөрт өссөөр.
Нэгэнт нэмэгдсэн дээрх үнэ эргэж бууна гэдэг үлгэр. Хөлс, хүчээ дуслуулж байж олсон орлого маань бүсээ чангалаад ч зарлагаа дийлэхээ больж байх шиг байна даа.
Б.ТУЯАМАА /ДОРНОД/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3269
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих