Дэвид Кат гэгч энэ зураач залуу өөрийн гарын алгыг хөрөг бүтээх зотон болгон ашигладаг аж. Ингэхдээ будаг бийр бус харин зүү утас ашиглан гарынхаа алган дээр өөрийнх нь амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүмүүсийн хөргийг бүтээдэг гэнэ. Уг нь арьсны өнгөн хэсгийг цоолон оёдог болохоор нэг их өвдөөд байдаггүй ч заримдаа алдаад гүн хатгавал маш их өвддөг юм гэнэ.
Хөргийг оёж бэлэн болсны дараа зургийг нь авч мөнхлөөд утсыг алганы арьснаас салгахад бас их өвддөг юм байна. Ийнгэж ч өөрийгөө зовоох гэж. Гэхдээ ингэж бусдаас эрс ялгарсан байдлаар юм хийсэн тулдаа л олны анхаарлыг татаж чадаж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих