Нийслэл, дүүргийн хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 60 гаруй хүнийг Нийслэлийн прокурорын газраас гэнэтийн байдлаар шалгаж шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээгээр 26 хүн дээрх бодисыг хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд тус газраас шинжилгээний дүнг үндэслэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуульд заасан хорих ялаар солиулах ажлыг эхлүүллээ.
Цаашид дээрх арга хэмжээг нийслэл, дүүргийн хэмжээнд тогтмол зохион байгуулж, Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахад Нийслэлийн прокурорын газраас онцгой анхаарч байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих