Якузагийн боссууд Перт дэх Бертвуд, Алтан эргийн Юпитерс, Дарвины Алмаазан эрэг зэрэг Австралийн олон казинод сая сая доллараар тогложээ. 1980 оны сүүлээр якуза хяналтын дэлгэц дээр тод харагдаж эхэлсэн бол 1989 он гэхэд ноцтой асуудалд хутгалдсан байв. Гадаадын хөрөнгө оруулалтаар олон тэрбум доллар газар нутаг руу нь ирж байгаад цухалдсан австраличууд якузаг ойлгоход багахан хүч шаардсан юм.
Парламентын Либерал намын нэгэн гишүүн тайрсан хуруу, биеэрээ дүүрэн шивээстэй япончуудаас цэвэрлэхийг уриалж эхлэв. 1995 онд япончууд зочид буудал, гольфийн талбай, амралтын газар зэргийг багтаасан 166.000 гектар талбайг 4 тэрбум доллараар худалдаж авсанд олон австраличууд зэвүүцжээ.
Эдгээр
худалдан авалтын ихэнх хэсгийг якуза авсан эсэхээс үл шалтгаалн
анхаарлын төвд байсаар байх болов. 1990 оны дундуур Хууль хамгаалах
байгууллагын дунд Японы зохион байгуулалттай гэмт хэргийн заналхийллийн
түвшин дээр халуухан хэлэлцүүлэг болсон. 1994 онд их хэмжээний хөрөнгө
оруулалт, барилга байгуулалтын салбар, орон нутаг дахь Японы компаниудыг
айлган сүрдүүлж мөнгө авах, залилах, австрали эмэгтэйчүүдийг секс
наймаанд уруу татах зэрэг үндсэн таван чиглэлээр мөрдөн байцаалтыг
Австралийн цагдаагиин газраас хийж эхлэв.
Гэвч нэг ч ноцтои гэмт хэрэг илрүүлээгүй учир 1995 онд "Якуза бүлэглэлээс улсад хууль бус ажиллагаа явуулж байгааг нотлох хангалттай нотлох баримт байхгүй байна" гэж парламентын илтгэлд дүгнэжээ.
1986-1996 оны хооронд хамгийн багадаа 200 якуза тус улсын хилээр орсныг Австралийн албаныхан тогтоосон байна. Бусад мэдээлэлд 1986-1993 оны хооронд Австрали руу 65 удаагийн аяллаар долоон том якуза бүлэглэлийн 28 гишүүд орж гарсан тухай өгүүлжээ. Ихэнх нь Сидней, Брисбане бусад нь Каирнс, Мельбурн, Перт, Тоунсвилле, Аукланд, Шинэ Зеланд руу аялжээ. Үүний дараа тус улсад байгаа өндөр тушаалын якуза нарын тухай асуулт гарч ирэв. 1990 оны тавдугаар сард Тоа Юуай солонгос бүлэглэлийн босс Чун Ёонг И 100 мянган ам доллартай Австрали улсад ирсэн. Түүний хоёр хуруу байхгүй байсныг цагдаа нар ажигласан ч виз мэдүүлэхдээ 27 удаа гэмт хэрэг үйлдэж, 13 жил шоронд сууснаа нуусныг илрүүлж чадаагүй юм.
Мөн Шино гум бүлгийн толгойлогч Сумиёоши Кай бүлэглэлийн топ босс Австралид зургаан удаа хөл тавьсны гуравт нь Конрад Юпитерс Казиногийн зочноор иржээ. Тэрээр ирэх бүрдээ нэг сая ам доллар бэлнээр хийсэн арьсан цүнх барьж, олон бие хамгаалагчид дагуулдаг байв. Түүнийг Австралийн компаниуд болон газрын бизнест төрөл бүрийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Хамгийн амжилттай кейзай якуза, Яамагучи гумигийн хоёр дахь хүн "хэзээ ч унтдаггүй хүн" хочит Масару Такуми Австралид өөрийгөө таниулахад нэлээд хүчин чармайлт гаргасан. 1987 онд олон удаа орж гарах дөрвөн жилийн хугацаатай виз авсан Такуми өөрийн Такуми Энтерпрайзес компаниар дамжуулан Алтан эргийн Сурферс парадайз амралтын газрын дээд давхарт 880500 ам.долларын үнэтэй байрыг худалдан авав. Сурферс парадайз амралтын газарт шинэ байрны хөрш нь хожим хойно Итоман ба компани фирмийг тоносон хэрэгт яллагдсан Суемицу Ито байлаа. Ито, Тазуми хоёр хөршөөс илүү дотно холбоотой байсан бөгөөд Итогийн хувийн онгоцоор Такуми Гуам руу зугтаж байсан гэж хууль хамгаалах байгууллагын эх сурвалжид дурьдсан байдаг.
Такуми Квинсландад 1987 онд хоёр, 1988 онд хоёр, 1992 онд нэг удаа нийт таван удаа зочилжээ. Японд таван удаа шоронд орж байсныг нь үл тоон Австралийн эрх баригчид түүнд шинэ виз олгохыг зөвшөөрч байв. Гэвч Такуми тун удахгүй тараа таниулав. 1993 онд парламентад ноцтой асуудлууд гарч ирсний улмаас Австралийн цагаачлалын сайд Такумагийн визийг албан ёсоор хүчингүй болголоо. Түүний найз Ито ч жигтэй аашилж байв. Ито Сурферс парадаиз амралтын газарын төвд хүнгүй байрыг худалдан авч тансаг зочид буудал босгохоор төлөвлөжээ. Ито тухайн үед Итгэлийн арал агуу төслийн том оролцогч, Алтан арлын үндсэн хувьцаа эзэмшигч Минору Исутанитай хамтран ажиллаж байв. Гэхдээ Ито Итоманы дуулиант хэрэгт холбогдож залилан, ашиглалын гэмт хэргээр ял тулгагдаж, Итоман компанийн хамтаар Австралид хэрэгжүүлэх төлөвлөгөө нь нуран унасан юм.
Мөн эдийн засгийн үсрэлтийн жилүүдэд Инагава Кайгийн Ишийтэй хамтарч байсан, хувьцааны дамчин -Мацухирд- -Котамнгййн- зорилго ч бас тасалдаю. Котани таван одтой зочид буудал, орон сууц, гольфийн том талбайг алтан эрэг дээр худалдан авсан боловч Японд болсон асуудлынэ дараа үл хөдлөх хөрөнгө нь дахин сэргээгүй юм. Бусад якуза Австралийн мөрийтэй тоглоомын салбарт орох хүчтэй сонирхолтой байв.
1991 онд якузагийг халхавчийн нэг компани Канберрагийн нийслэл хотод казиногийн лиценз авчээ. Якуза үсрэлтийн жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалтыг судалсны дараа жил бүр Австралиар дамжуулан 8 тэрбум ам долларыг угаадаг гэдэгт мөрдөгчид итгэв. Гэхдээ хөрөнгө оруулалт бүр нь их хэмжээтэй ч байгаагүй ч бага гэж хэлэхээргүй байлаа. Якузагийн нэгэн босс, дампуурсан хонь үржүүлэх фермийг хоёр дахин илүү үнээр худалдан авч, өөрсдийн эрчүүдийн орогнох газар болгохыг хүсчээ. Харамсалтай нь гэмт хэрэг үйлдэж байснаа нуусан учир түүнийг Австралиас хөөн гаргасан юм. Түүнчлэн якуза санхүүгийн гэмт хэргээс илүү ихийг үйлдэж байгаа шинж ажиглагдаж байлаа. 1992, 1994 онд Зүүн өмнөд Азийн герионыг авч явсан Японыг илрүүлсэн.
Дээрх хоёр тохиолдолд хар тамхи тээгчид Яамагучи гумитай холбоотой байсан ба нэг нь Токиогийн якуза гишүүн, нөгөөх нь тэтгэвэртээ гарсан цагдаа байв. Удалгүй 13 кг герионыг Куала -Думлураас—Меяьбурнд ирсэн якуза авч явсан хэрэг 1994 онд гарлаа. Бусад этгээдүүд үүнээс ч ер бусын гэмт хэрэг үйлдэв. Алтан эрэг дээр экс якуза нөхөртэйгээ амьдардаг байсан Акико Китаяама оршин суух байраа хадгалахын тулд 530 мянган ам долларын бондыг байршуулсан нь хэр хангалуун амьдралтайг гэрчилнэ.
Харин тэтгэвэрт гарсан түүний нөхөр нь хүчтэй харвалтын улмаас тахир дутуу болсон аж. Үүнд залхсан хатагтай Китаяам нөхрөө алж, цогцсыг нь цахилгаан хөрөөгөөр жижиглэн, хогийн шуудайнд хийж хаясан байна. Магадгуй Жозеф Хилссын хэрэг якуза, Австралийн хоорондох хачирхалтай холбоо байсныг харуулах байх. Сиднейн уугуул 21 настай Жозеф Японд өсч торнин, япон сургуульд сурч, өөрийгөө Жо Кодама хэмээн нэрлэдэг байв. Японд байх хугацаанд буруу гарын нөхөдтэй нийлж, якузагийн мөрөөр оржээ. Тэрээр цавуу үнэрлэж, худалдах мөн хулгай хийх ажлаар худалдааны төв рүү илгээгдэж байв. Эцэст нь Сумиоёши кай бүлэглэлд нэгдэж, 17 настай япон охиныг сексийн дарамтанд оруулж, хүчээр хорьсон хэрэгт ял авах хүртэл бүлгийн жолоочоор ажиллажээ. Харин Жо Кодама нь бүлэглэлд нэгдэхийг хүссэн Австраличуудын замыг зассаныг хэн ч мэдсэнгүй. Якузатай хамт байвал мөнгө хийнэ гэж үздэг олон зуун гадаадын иргэд Японд гэмт хэрэг үйлдэж азаа туршихад бэлэн байлаа.
-/Үргэлжлэл бий/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих