Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 10 сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 353.4 (18.4%) тэрбум төгрөг, зарлага 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 343.9 (19.7%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 353.4 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 282.7 (20.5%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 34.3 (14.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Энэ оны 10 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 239.1 тэрбум, зарлага 204.0 тэрбум болж, өмнөх сараас орлого 11.7 (5.2%) тэрбум төгрөгөөр, зарлага 4.9 (2.4%) тэрбум төгрөгөөр өсчээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 10 сард 437.9 мянган хүнд 246.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 234.4 (2.2 дахин) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 125.8 (2.0 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.2 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.0 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Эх сурвалж: ҮСХ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих